• Ирэх сараас эхлэн нус цэрээ хаясан иргэдийн нэрийг олон нийтэд мэдээлдэг болно

    2020-03-30

    Нийслэлийн Засаг Даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаях, ил задгай бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан иргэдэд торгууль ногдуулж, санамж зөвлөмжийг өгөх ажлыг нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хийж буй.

    Тэгвэл ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 2500 хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн эрхтэйгээр ажиллаж эхлэх тухай Хотын захирагч С.Амарсайхан мэдээллээ.

    Тэрбээр “Энэ хүмүүс хороо,гудамж талбайгаа хамгийн сайн мэддэг, хэн хаанаа амьдардгийг нь хүртэл мэддэг учраас олон нийтийн цагдаагийн эрхтэйгээр ажиллаж, хууль зөрчсөн хүмүүсийг торгоно,зөвлөнө сануулна.

    Шаардлагатай бол нэртэй,устай нь зөрчил,дутагдал гаргасан иргэд,айл өрхийг олон нийтэд мэдээллэнэ. Хотын стандарт,эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор ингэж ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэлээ.

    Шууд үзэх:

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ