С.Амарсайхан:Уул,агаарт гарах замуудыг нээнэ

2020-03-30

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулах болсон.Өнөөдөр эхний мэдээллээ хийж байна.

Хотын Захирагч С.Амарсайхан “Жилд гурван удаа бүх нийтийн халдваргүйтлийг хийнэ. Гэр хорооллын 200,000 жорлонгийн ариутгал хийж байгаа. Click To TweetТавдугаар сарын 1-нээс өмнө стандартын дагуу ариутгах ажлууд хийгдэнэ.

Уулын амуудыг,агаарт гарах замуудыг нээнэ.

Гэр бүлийн хүрээнд байх, олон хүн нэг дор цуглахгүй байх,хүүхэд харгалзах хүнтэй явах ёстой.

Гэр бүл,хүүхдүүдтэйгээ салхилж болох газруудад аюулгүй байдлаа хангаж, хөнгөрч,хүндрэхгүй,орчныг бохирдуулахгүй салхилах хэрэгтэй.

Гол ус гэсэж байгаатай холбоотойгоор гол уснаас зайдуу явах ёстой.

Хүүхдүүдийнхээ аюулгүй байдал,эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай байна” гэв.

Харин баар,фитнесс,соёл урлагийн газруудыг түр хаах шийдвэр дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ