
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.
Энэ үеэр Шуурхай штабын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга,хурандаа Б.Ууганбаяр “Халдвар гарсан улс орноос ирж тусгаарлагдаж, 14 хоног нь дууссан иргэдийг эмнэлгээс гаргасан. Үргэлжүүлээд гэртээ 14 хоног тусгаарлагдахыг үүрэг болгосон. Тэгтэл тусгаарлалтаас гарсан иргэн Сэлэнгээс Улаанбаатар хотод ирж 2-3 хоног архидан согтуурсан. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байна гэдэг нь маш чухал.
Бидэнд амлачихаад,олон дахин сануулсаар байхад ийм зөрчил гарсан. Одоо хамгийн чухал үе.
Далд үе нь байж байгаад, хэнэггүй байдлаасаа болоод энэ өвчнийг тараачих вий.
Олон нийтийн дунд зайгаа барихыг нийт ард иргэддээ анхааруулж байна.Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахгүй, зөрчил гаргаж буй иргэдийг хатуухан шиг шийтгэнэ гэдгээ хэлье” гэв.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 cэтгэгдэлтэй
Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг зөрчиж байгаа хүмүүст өндөр торгуул тавих хэрэгтэй.Хуулиа дээдлэж чанга хатуу дэглэм мөрдөж байж энэ өвчнийг хяналтанд байлгана шүү.
Шоронд нь хийгээд хорьчих хэрэгтэй.
ийм хогийн амиа бодсон зантай,арчаагүй юмыг шийтгээч
Anhaaruulga ogood bhad heneggvi zan gargaj ovcnin taraaval ondor hariutslaga toots