Г.Сугарбат:Дулаарч байгаатай холбогдуулан иргэд хэнэггүй болох,ач холбогдол өгөхгүй байх хандлага гарч байна

2020-03-30

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр бүх байгууллага болон олон нийтийг мэргэжлийн байгуулагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжин ажиллахыг хүслээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат  “Гуравдугаар сарын 26,27-ны өдрүүдэд Замын-үүд, Алтанбулаг,Цагаан нуур,Боршоо боомтоор нийтдээ 183 жолооч хилээр орж ирснээс 35 нь гадаад жолооч байна. 171 автомашинаас 435 тонн хүнсний бүтээгдэхүүн орж ирсэн байна. Click To Tweet848 тонн хүнсний бус бараа,бүтээгдэхүүн орж ирсэнд ариутгал,халдваргүйтэл хийгдэж байна.

Гадаад жолооч нарыг хилээр нэвтэрснээс хойш машинаас нь буулгахгүй,маш бага хугацаанд монголд байлгаж, халдвар хамгаалалгүйтлийг бүрэн хийж,буцаагаад цагдаагийн хамгаалалт дор хилээр гаргаж байгаа.

Бүх байгууллагыг хууль хяналтын байгууллагынхаа ажилд дэмжлэг өгч ажиллахыг хүсч байна.

Гадагшаа экспорт хийгдэж буй ажлууд дээр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт дээр гэхэд 220 тээврийн хэрэгслээс мэдүүлэг авсан. Одоогийн байдлаар гурван байгууллагын 100 орчим тээврийн хэрэгсэл бэлэн байна. Зөвхөн Шивээхүрэн дээр гурван ариутгалын постыг байршуулсан. Нарийн хяналттай зохион байгуулж байгаа учраас ямар нэгэн эрсдэл үүсэхгүй.

Дулаарч байгаатай холбоотойгоор иргэд бөөнөөрөө цугларах, хүүхдүүдээ авч олон нийтийн газраар явах нь сэтгэл зовоож байна.

Хэнэггүй болох, цаашид ач холбогдол өгөхгүй байх хандлага гарч ирж байна. Тэдний нэг жишээ бол, Баянгол дүүргийн Гэгээ цагаан ордонд нийтийн бүжгийн арга хэмжээ зохион байгуулж байсныг зохион байгуулж,торгууль ногдуулсан. Дэглэмийг бүгдээрэээ сахиж,хичээж ажиллахын хажуугаар хэнэггүйтэх явдлууд гарч байна. Дулаарч байгаа ч бөөнөөр цугларахгүй, хорио цээрийн дэглэмээ сахиж мэргэжлийн байгууллагыг дэмжиж ажиллахыг уриалж байна” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ