• Л.Мөнхтүшиг:Дэлхийн 45 бүс нутгаас 5600 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна

    2020-03-30

    Гадаад улсаас монгол иргэдээд татах тусгай нислэгийн талаар албаныхан мэдээлж байна.

    Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5,600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Эдгээр иргэдийг газар газраас нь очиж авах боломжгүй. Бид хамгийн боломжтой хувилбарыг сонгож ажиллана.

    Ирэх хүсэлтэй иргэд тодорхой тоондоо хүрвэл Монгол улсаас нислэг үйлдэж онгоцоор авна гэсэн ташаа мэдээлэл гарч байна.

    АНУ-д гэхэд 1000 гаруй хүн буцаж ирэх хүсэлтээ хэлсэн байна.

    Транзит нислэгээр ирэх БНСУ,Япон улсуудаар ирэх хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн хувьд тусгаарлагдана гэдгийг анхааруулъя. БНСУ-д зорчих гадаадын бүх иргэдийг 14 хоног тусгаарлах шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Улаанбаатар луу нисэх тийзгүй бол БНСУ-д 14 хоног тусгаарлагдана. Түр хугацааны визтэй бол нэг өдрийн зардал 100,000 вонныг иргэн өөрөө хариуцаж,тусгаарлагдана. Байнга оршин суудаг бол гэрт нь тусгаарлана.

    Монголоос Солонгос улсад зорчих хүсэлтээ гаргасан маш олон иргэд байгаа учраас МИАТ-аас нэмэлт нислэг гаргахаар шийдвэрлэж байгаа.

    Элчин сайдын яамд, консулын яамны ажилтнууд ажлаа хийхгүй,эх орондоо ирсэн зүйл байхгүй.Хамгийн сүүлийн иргэн ирэх хүртэл тэнд ажиллана гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

    ЭСЯ дээр иргэдийг олноор цуглуулах нь маш өндөр эрсдэлтэй байгаа учраас консулын үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлсэн. БНСУ-дахь ЭСЯ утсаа авахгүй байна гэсэн санал,гомдол ирж байна. Нэг хүнтэй утсаар ярьж байхад давхар залгахад өгч буй дохиог иргэд тэгж ойлгож байна” гэв.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ