Я.Буянжаргал:Жирэмсэн 43 эх,0-5 хүртэлх насны 56 хүүхэд тусгаарлагдсан байгаа

2020-03-30

Эмнэлгийн бэлэн байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал өглөө.

“Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3886 хүн тусгаарлагдсанаас одоогийн байдлаар 2368 хүн тусгаарлан,ажиглалтад байна.

Үүнд жирэмсэн хүн 43,0- 5 хүртэлх насны хүүхэд 56 байна. Click To Tweet

Мөн үүнээс гадна даралт ихсэх өвчинтэй, чихрийн шижинтэй ,эрхтэн тогтолцооны эмгэгтэй иргэд цөөнгүй байна. Эдгээр иргэдэд тусгаарлагдан ажиллаж буй эмч нараас гадна лавлагаа төвүүдээс чиглэл чиглэлийн эмч нар ирж үзлэг тогтмол хийж байна.

ЭМЯ-ны 119 утсанд нийт 180 орчим дуудлага ирснээс тоголж дуудсан 18,авахаар утсаа тасалсан утас 38 байна. Маш олон иргэд ийшээ залгаж байгаа учраас тоглохгүй байхыг хүсье. Гадаад улсад байгаа иргэд эмнэлгийн тусламж,үйлчилгээний чиглэлийн мэдээллийг авч байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ