• АНУ-д хорио цээрийн дэглэмийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа

    2020-03-30

    АНУ бүртгэгдсэн халдварын тоо 137,000-д хүрч,БНХАУ-ыг даваад байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хорио цээрийн дэглэмийг Улаан өндөгний баяр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гэхэд цуцалж,эдийн засаг энгийн горимдоо орно гэж мэдэгдэж байсан боловч өчигдөр тус хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсноо мэдээлжээ.

    Өвчний тархалт эрчимтэй явагдаж,эрдэмтдийн зүгээс ирэх хоёр долоо хоног хамгийн дээд цэгтээ хүрэх болохыг анхааруулсан юм.

    Тухайлбал,дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоног гэхэд эрчимт эмчилгээний ор,амьсгалын аппарат хоёул хүрэлцэхгүй болсон байна гэж Вашингтоны Анагаах ухааны их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн хэмжилзүйн хүрээлэнгийн эрдэмтэд анхааруулжээ. Улмаар ирэх дөрвөн сарын хугацаанд АНУ-д нийт 81 мянга орчим хүн нас барна гэж тооцоолжээ.

    Тэрээр “Арга хэмжээг сайн авах тусам,энэ хар дарсан зүүд хурдан дуусах болно. Зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд бүх зүйл сайхан болсон байна гэж найдая” гэв.

    Хорио цээрийн дэглэмийн үед 10-аас дээш хүн нэг дор цуглархыг хориглож,өндөн настай болон бага насны хүүхэдтэй хүмүүсийг гэртээ байхыг зөвлөжээ.
    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ