Коронавирусын цар тахлын эсрэг тэмцэж,амь эрсэдсэн цагаан нөмрөгт баатрууд

2020-03-30

Коронавирусын цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 31,737 хүн нас бараад байна. Гэвч халдварын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж буй эмч нарын амь эрсэдсэн талаарх тоо баримт,  мэдээлэл хангалтггүй байна.

Коронавирусын улмаас нас барсан улс улсын эмч,сувилагчдын албан ёсны тоон мэдээллийг хүргэж байна.

Италид 51 эмч коронавирусын улмаас нас баржээ

Коронавирусын улмаас амь эрсэдсэн эмч нарын нэрийг Итали улсын Засгийн газраас албан ёсоор ил гаргаж,хүндэтгэл үзүүлжээ. Нас барсан 51 эмчээс 17 нь  хамгийн их халдвар тархсан  Ломбарди мужид албан үүргээ гүйцэтгэж байжээ.Үүнээс гадна нийт 71,000 эмч,сувилагч,эмнэлгийн ажилтан халдвар авжээ.

БНХАУ-д..

Нас барсан хэмээн албан ёсоор мэдээлэгдсэн дөрвөн эмчийн дунд коронавирусын тахлын талаар анх дэлхий нийтэд мэдээлэн,сэрэмжлүүлж байсан Ли Вэнлиань  болон хамт ажиллагсад нь нас баржээ. Тэдний нэг болох 29 настай Пэнг Инхуйн хувьд хуримаа хойшлуулан байж тахлын эсрэг тэмцэж,нийт 250 өвчтөнг эмчлэн эдгээсэн боловч өөрөө харамсалтайгаар халдвар аван нас барсан билээ.

Филиппинд..

Нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж буй Филиппин улсад одоогийн байдлаар нийт есөн эмч коронавирусын улмаас нар бараад байна. Халдвар эрчимтэй тархаж байгаагийн сацуу эмч,эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хувцас хэрэгсэл дутмаг байна. Тус улсын Эрүүл мэндийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч “Хэрвээ би шийддэг байсан бол тэргүүн эгнээнд тэмцэж буй эмч,сувилагчдаа долоо хоног бүр шинжилгээнд оруулах байсан” гэжээ.

Иранд..

Гурван долоон хоногийн турш коронавирусын эсрэг тэмцсэн залуу эмч нас барсан тухай албаныхан мэдээлжээ. Түүний өмнө Иранд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хэдхэн хоногийн дараа 25 настай эмч мөн адил халдварын улмаас нас барсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ