• Зуслангийн амуудад зугаалж байсан найман автомашиныг буцааж,зөрчлийг арилгуулжээ

    2020-03-29

    Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн ажилтнууд зуслангийн амуудад шар өвс шатааж байсан таван зөрчил, мөн зугаалга хийж байсан найман автомашин,28 хүнийг буцаан,зөрчлийг арилгуулан ажиллажээ.

    Гуравдугаар сарын 29-ний өдрийн 11.00- 20.00 цагийн хооронд 18,19,20 дугаар хорооны нутагт орших Бэлх, Сэлх, Хадат цуурай, Майхан толгой, Баянбулаг, Хандгайт, Яргайтын богино, Янзага зуслан зэрэг газруудын амуудаар Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн 10 алба хаагч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч нийт 16 алба хаагч 54-34 УБУ улсын дугаартай Портeр, 11-26 УНҮ улсын дугаартай Фургон, 10-04 Хино маркийн автомашинтайгаар ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн шар өвсөө шатааж байсан 5 зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулж, дээрх амуудад зугаалга хийж байсан 28 иргэн, 8 автомашиныг буцааж, иргэдэд ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх, хүн олноор цугларсан газруудад аялал зугаалга хийхгүй, зорчихгүй байх, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг давхар сануулж, сэрэмжлүүлэг 59 ширхэгийг тарааж ажиллалаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ