• Шинэ коронавирус нь Уханиас ч өмнө амьтнаас хүнд халдварласан байж болзошгүй гэж олон улсын эрдэмтэд дүгнэжээ

    2020-03-29
    Шинэ төрлийн коронавирус дэлхий нийтийг хамарсан цар тахал болон дэгдэхээс хэдэн арван жилийн өмнө хүмүүсийн дунд чимээгүйхэн тархаж байсан байж болзошгүйг АНУ,Их Британи болон Австралийн судлаачид анхааруулжээ.Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаа энэ сарын 17-нд шинжлэх ухааны Nature Medicine сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
    Вирусын хувьслын үе шатыг судалсан олон улсын эрдэмтдийн судалгаанд дахин судалгаа,шинжилгээ хийхэд энэ удаагийн шинэ коронавирус нь амьтнаас хүнд Уханиас ч өмнө халдсан байх боломжтой гэж үзжээ.
    Голомт байж болзошгүй сарьсан багваахайд ч байхгүй өвөрмөц мутац коронавируст агуулагдаж байсан бол тэр нь хүний биед давтамжтайгаар жижиг кластер маягийн халдвар үүсгэх боломжтой байсан байна.
    Сарьсан багваахай дахь вируст хүний биед үржих, мутацид ороход нэн хэрэгцээтэй энергийн эх үүсвэр болох пурин гэх химийн нэгдэл дутагдалтай байсан бол ийнхүү олон жилийн хугацаанд чадамжтай болон хувьссан гэж эрдэмтэд үзэж байна.
    Судалгаанд оролцоогүй АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтын захирал,доктор Францис Коллинс “коронавирус нь хүнд өвчлөл үүсгэх чадвартай болохоос өмнө амьтнаас хүнд халдварласан байх боломжтой” гэсэн дээрх дүгнэлтийг боломжтой гэсэн хөндлөнгийн дүгнэлтийг өгчээ.
    Мөн тэрээр “Хэдэн арван жилийн туршид явагдсан хувьслын дүнд вирус нь хүнээс хүнд тархах,цаашлаад амь насанд аюултай өвчлөл үүсгэх чадвартай болсон байх магадлалтай” гэсэн байна.
    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ