Д.Гантөгс:Биеэ алгадаж,товшисноор бие,сэтгэл сэргэж,дархлаа дэмжигддэг

2020-03-29

Иог, бясалгалын багш Д.Гантөгс хэрхэн дасгал хөдөлгөөнөөр, тэр дундаа иогийн хөдөлгөөнөөр хоромхон хугацаанд бие махбодь,сэтгэлээ сэргээж,дархлаагаа дэмжиж болох талаар зөвлөж байна.

Иог, бясалгалын багш Д.Гантөгс “Энгийн,хоромхон хугацаанд биеэ сэргээх иогийн дасгалуудыг хийх хэрэгтэй. Иог нь өглөө хийдэг,бүжгээр дамжуулан бие сэргээх зэрэг төрөл бүрийн ангилалтай” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрээр өглөөд биеийнхээ эс бүрийг сэргээж,дархлаагаа дэмжих товших дасгалыг хийхийг зөвлөлөө.

“Өглөөд хэд хэд суниасны дараа,товших хөдөлгөөнийг найман тоотоор хийнэ.

Толгой байлаа гэхэд найман удаа тогшино гэсэн үг. Дараа нь жаахан доошлоод духны хэсгээ найман удаа тогшино. Үүний дараа хацраа найман удаа тогшино. Энэ мэтчилэн дээрээс нь доошоо хүртэл биеэ алгадаж,товшино гэсэн үг.

Бидний бие баруун,зүүн хэсэгтэй. Биеийн баруун талыг сүръяа буюу халуун тал оршдог. Зүүн талд чандра буюу хүйтэн энэргийг бий болгодог энергүүд оршдог.

Таны зүрх өвдөж байна гэвэл танд хүйтэн энерги ихэссэн гэсэн үг. Click To Tweet

Элэг бол халуун эрхтэн,баруун талд оршдог,ямар нэгэн өвчлөлтэй байна гэвэл таны сүръяа тал гэмтсэн гэсэн үг.

Сүръяа талын гэмтлээ засахын тулд зүүн талаа алгадан тогших хэрэгтэй. Биеийнхээ дээрээс доошоо явуулсаар байгаад хамгийн сүүлд улан дээрээ товшино.

Хийж дуусчихаад босоод гүнзгий амьсгал авч,гаргана.

Энэ дасгалын тогтмол хиймэл биеийн бүх эсийг сэргээдэг. Эсүүдээ сэргээхгүй байхаар, таны бие залхуурч, бүтээлч байдал буурдаг” гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ