• Я.Буянжаргал:Нийгмийн сүлжээнд бусдад танигдахыг хүссэн хүмүүс коронавирусыг зайнаас,цахимаар оношилно,эмчилнэ гэхээ зогсоох хэрэгтэй

    2020-03-29

    Хэн нэгэн судлаач, сонирхогч, эсвэл бусдад танигдахыг хүссэн хүмүүсийн “коронавирусыг эмчилнэ,эдгээнэ,оношилж чадна” гэх үгэнд итгэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

    Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийг хүртэл нийт 3,883 хүн ажиглалтад орсноор өнөөдрийн байдлаар 2,434 хүн ажиглалтад байна. Энэ хүмүүстэй хамт 320 эмч,сувилагч хамт тусгаарлагдан ажиллаж байна. Үүнээс гадна лабораторийн,бусад клиникийн эмч,мэргэжилтнүүд,сантехникч,жолооч,тогооч зэрэг хүмүүс 24 цагаар ажиллаж байна.

    Тусгаарлах байруудад байгаа жирэмсэн, сэтгэлзүйн зүөвлөгөө авах шаардлагатай иргэдэд Амгалан амаржих, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар ирж туслалцаа үзүүлсэн.

    Энэ бол халдвар өвчин. Эрт илрүүлэх,эрт оношилж, эрт эмчлэх ёстой. Нийгмийн сүлжээгээр оношилдог зүйл байш.

    Монгол улсын Эрүүл мэндийн яам коронавирусын илрүүлэлт,эмчилгээнд ДЭМБ-ын баталсан, дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа нотолгоонд суурилсан арга аргачлалаар эмчилж байгаа гэдийг дахин хэлье. Хэн нэгэн судлаач,сонирхогчид,нийгмийн сүлжээгээр бусдад танигдахыг хүссэн хүмүүс зайнаас,цахимаар оношилно,эмчилнэ гэх мэт зүйлийг хэлж үндсэн ажлыг хийлгэхгүй байх байдал үүсээд байна. Үүнийгээ зогсоогооч гэж хүсмээр байна” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ