• Д.Нямхүү:Дарханд яг ХӨСҮТ-д хийдэг дайны коронавирусын шинжилгээг хийх бүрэн боломжтой болсон

    2020-03-29

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэжигтэй болон батлагдсан тохиолдлын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

    Тэрээр “Гуравдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан  5 сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй.

    Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-т болон орхон нутагт сэжигтэй тхоиолдол бүртгэгдээгүй.

    ХӨСҮТ-д нийт 220 хүн тусгаарлалт,ажиглалтад хянагдаж мөн эмчлэгдэж байна.

    Бас нэгэн сайн мэдээ нь Дархан-Уул аймагт яг ХӨСҮТ-д хийх дайны шинжилгээг хийх бүрэн боломжтой, хүн нь сургагдсан оношлуур хуваарьлагдсан байна.

    Ингэснээр хойд хилээр орж ирж буй Хөвсгөл,Дархан,Сэлэнгэ аймгуудын иргэдэд шинжилгээг хийх боломжтой болсон. Дорнод,Ховдод мөн шинжилгээ хийх бэлтгэлээ хангасан байгаа. ХӨСҮТ шиг хүчин чадалтай лабораторийг өргөжүүлэн ажиллаж байна. Ингэсэн нь зохион байгуулалтын хувьд ачааллыг бууруулсан чухал ажил болсон.

    Дөрвөн аймагт коронавирус оношилдог болж байгаа.

    Коронавирусын халдвар авсан 12 хүний биеийн байдал сайн,тогтвортой байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ