• Д.Нарангэрэл:Иранд коронавируст метанол сайн гэсний улмаас 300 хүн хордож нас барсан байна

    2020-03-29

    Эрүүл мэндийн яамнаас коронвирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

    Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Одоогоор нийт 201 оронд бүртгэгдснээс АНУ-д тархалт эрчтэй тархаж 14 минутад нэг хүн халдвар авч, 20 минутанд нэг хүн эндэж байна. Манай орны хувьд лаботазөөвөрлөгдөж орж ирсэн 12 тохиолдол бүртгэгдсэн байгаа.

    Коронавирусын тухай цуу ярианд коронавирус халдварт метанол сайн гэсний улмаас 300 хүн хордож нас барсан, 1000 хүн эрчимт эмчилгээнд орсон байна.

    Би эмчилнэ,тийм юм сайн гэсэн зүйлд итгэхгүй байхыг хүсье.

    Олон улс орны эрдэмтэд дэлхийд коронавирусын хоёр дахь давалгаа эхэлсэн байна гэж үзэж байна. Үүнд залуучууд,тэр дундаа хүүхдүүд өртөж байна. Хүүхдүүдийн хувьд халдвар тээгч маягаар хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Канадын Их сургууль, АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс нэг нас хүрээгүй хүүхдүүд коронавирусын улмаас эндэж байна гэдгийг дэлхий нийтэд анхааруулсан байна” гэв.

    Шууд үзэх:

    Өнөөдрийн байдлаар нийт 575 440 хүн халдварлаж,26 мянга орчим хүн нас барсан байна.  Тохиолдлын тоогоор АНУ Итали улсыг давсан бол Итали,Испани улсууд нас баралтаараа тэргүүлж байна. Австрали, Сингапурт халдвар эрчимтэй нэмэгдэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ