• Apple компаниас тандалт асуумжийг иргэн өөрөө хийх боломжтой аппликейшнийг зохион бүтээжээ

    2020-03-28

    Apple компаниас хэрэглэгч өөрийн биеийн байдал, ямар нэгэн шинж тэмдэг  илэрч байгаа эсэхийг хянах боломжтой вебсайт болон аппликейшнийг зохион бүтээжээ.

    АНУ-ын Өвчний хяналт,урьдчилан сэргийлэх төв мөн Цагаан ордны Коронавирусын эсрэг ажлын хэсэгтэй хамтран бүтээсэн тухай CNN мэдээллээ.

    Тус компаниас мэдээлснээр хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон тандалтын асуумжийг хариултыг хадгалахгүй,цуглуулахгүй гэжээ. Харин нэргүй олон тооны мэдээллийг нэр дор бүртгэснээр цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна.
    Аппликейшнийг ашиглахад заавал Apple-ийн хэрэглэгч байх шаардлагагүй аж. Вебсайтыг бүх улсын хэрэглэгчид хэрэглэх боломжтой бол аппликейшнийг зөвхөн АНУ-д оршин суудаг иргэд ашиглах боломжтой юм байна.
    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ