• ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжаас бактерологийн шинжилгээг тогтмол авж,халдваргүйжүүлэлт хийхээр болжээ

    2020-03-28

    Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж,дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    1. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын удирдлагад үйлчлүүлж буй иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулах, томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвийн дотор, гадна орчинд халдваргүйжүүлэлт хийхийг үүрэг болгож, уг ажилд хяналт тавьж ажиллах
    2. Шинэ коронавируст халдвараас сэргийлэх халдварын эрсдлийг бууруулах сэжигтэй тохиолдол илэрсэн үеп авах арга хэмжээний заавар, энэ захирамжийн хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмжийг баталж мөрдүүлэх
    3. Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн цэвэрлэх байгууламжийн усны гарах хэсгээс химийн болон бактерлогийн үзүүлэлтийг долоо хоногт нэг удаа үзэж цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн түвшинг тогтоож цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгохоор төлөвлөөд байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ