• Чай Вэньруй:Монголын ард түмний их ачийг бид мартаагүй, мартах ч үгүй

    2020-03-28

    БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт коронавирусын эсрэг тэмцэлд зориулж тусламжийн багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

    Тодруулбал, 5,000 ширхэг оношлуур, мэс заслын амны хаалт болон эмч,мэргэжилтнүүдийн хамгаалах хувцас зэрэг 830,000 юаны үний бүхий тусламжийн материалын тусламж үзүүллээ.

    БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чай Ваньруй “Коронавирус өвчлөлөөс сэргийлэхэд зориулж 830,000 юаны үнэ бүхий тусламжийн материал хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцож буйдаа туйлын баяртай байна. Хятадын ард түмэн эв санаа нэгдэн тэмцэж, тархалтыг тогтоон барьж байна. Дотооддоо халдварласан тохиолдол шинээр гараагүй байна.

    Бид нэг өвчинтэй тэмцэж хүнд цаг үед Монгол улсын төр засаг, ард түмэн бидэнтэй эв санаа нэгдэж,асар их дэмжлэг,туслалцаа үзүүлсэн.

    Бидний өнөөдрийн амжилт бол та бүхний дэмжиж, тусалсантай салшгүй холбоотой.

    Хятадын төр засаг, ард түмэн Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монголын ард түмний энэ их ачийг бид хэзээ ч мартахгүй. Бид нэг гараар дотоодынхоо өвчинтэй тэмцэж байна. Бид нөгөө гараар олон улсын хамтын ажиллагааг өрнүүлж байна. Бид цаашид ч та бүхэнд өвчинтэй тэмцэхэд туслах болно. Өвчин бол хил хязгааргүй,бдний нийтийн дайсан юм. Нийт эв санаагаа нэгтгэж, мөр зэрэгцэн ажиллах шаардлагатай байна гэж Ши Жинпин дарга “Их-20”-ийн цахим хуралдаанаар хэлсэн.

    Монгол улсын Засгийн газар,ард түмэн өвчинтэй тэмцэхэд цогц арга хэмжээ авч дотооддоо тархах явдлыг амжилттай тогтоож чадаж байна.

    Цаашид улам сайн сэргийлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

    УОК-ын дарга бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшин “Бидэнд нэн шаардлагатай байгаа 5,000 ширхэг оношлуур, бусад мэс заслын зориулалттай амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэгслийг гардуулан өглөө” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ