• Ерөнхийлөгч Путин Орос-Монгол-Хятадыг холбох хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгожээ

    2020-03-28

    Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын гол хэлэлцээр хийн хоолойг Монголоор дамжуулах тухай байсан.

    ОХУ-ын ерөнхийлөгч Путин ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болголоо.

    “Сибирийн хүч-2” төслийн хүрээнд жилд 50 тэрбум куб метр хийг Монголын газар нутгаар дамжуулан Хятадын баруун бүсийн зах зээлд нийлүүлэх боломжтой юм.

    Оросын төрийн тэргүүн төслийн хөрөнгө оруулалтын өмнөх үе шат, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн хайгуулын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна.

    ОХУ 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн жилд 38 тэрбум куб метр хийх дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч” хийн хоолойгоор дамжуулан Хятад улсад хий нийлүүлж байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ