• 200 гаруй ахмад нийтийн бүжиг зохион байгуулж байсныг таслан зогсоожээ

    2020-03-27

    200 гаруй ахмардыг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан Гэгээ цагааан ордон нийтийн бүжгийн клубын үйл ажиллагааг зогсоожээ.

    Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19.30 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ИМЭКС ХХК”-ний Гэгээ цагаан ордон нийтийн бүжгийн клубын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан тул нийтийн бүжгийн клубын үйл ажиллагааг зогсоолоо.

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/773 дугаартай мэдэгдлийг хангуулж ажиллаагүй, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

    Эх сурвалж:НМХГ

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Юун ухамсаргүй сонин хүмүүс вэ!! Тэдэнд хүн бүрт мөн тэр байгууллага бүгдэд нь хариуцлага тооцлх хэрэгтэй. Өөрсдөө ийм үлгэргүй хөгшчүүл яаж үр  ачаа зөв хүмүүжүүлэх вэ!!!!

    • Хөгшин төгөцгүүд бага давар.харин ч хичээл сургуульгүй энэ үёд үр ач байдаг бол хүүё хаая гэж малалаад сууж байхгүй.бүжиг нэрийн дор бөгснийхөө загаднааг гаргадаг нь нууц биш..ичиж үхмээр балайнууд….

    • Хөгшин азарга жороо сурав гэгчээр ингэж үлгэр дуурайл болдогүй байхаа үр хүүхэдэдээ би зээлгүй байгаад хохирлоо гээд барицана ёстой 5 нохой тууж болдогүй 50 тай жаалыг сургаж болдогүй гээч болж байна уу 

    • Бүжигт очсон бүх хүнд торгууль ноогдуулаад үр хүүхдэд нь сануулага өгөх хэрэгтэйшдээ ичгүүргүйн

    • Цөөн тоогоор амны хаалт зүүгээд,гартаа 1 удаагийн бээлий өмсөөд ариутгалаа сайн хийгээд ажиллуулж болохгүй юу.Тэгэхэд pub д бол амны хаалтаа аваад архи пиво ууж байгаа хүмүүсийг яах уу.Адилхан хаах хэрэгтэй pub restaurant ийг

    Холбоотой мэдээ