• Коронавирусын үед контакт линзний оронд аль болох нүдний шил зүүж хэвших хэрэгтэй

    2020-03-27

    Коронавирусын халдвараас өөрийгөө хамгаалахын тулд линз зүүдэг хүмүүс аль болох нүдний шил зүүхийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

    Коронавирус нь арьс,салстаар дамждаг учраас шил зүүснээр нүүрэндээ хүрэх тоо эрс багасдаг болохыг АНУ-ын Хараа зүйн академиас тайлбарлажээ.

    Линз зүүдэг хүмүүс хамгийн багадаа өдөрт хоёр удаа буюу линзээ зүүх,авахдаа нүдэндээ хүрдэг.Тиймээс бохир гараар дамжин халдвар авах эрсдэл нь линз зүүдэг хүмүүст линз зүүдэггүй хүмүүсийг бодвол хоёр дахин их юм.

    Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүн нүүрнийхээ хэсгээс хамгийн түрүүнд нүдэндээ хүрдэг байна. Нэгэнт нүдэндээ хүрч нухалсан бол дараа нь нүүр,ам,хамартаа хүрдэг дараалалтай байдаг аж.
    Зарим хүмүүсийн хувьд ариун цэврийг маш муу сахидаг учраас гар нь коронавирусээс гадна олон тооны бактерийг агуулж байдаг гэлээ.
    Харин линзээ шилээр сольсноор агаарт ууршсан коронавирусын бичил тоосонцроос өөрийгөө хамгаалах боломжтой аж.


    ДЭМБ-аас өвчний тархалтыг зогсоох таван алхам дагахыг уриалж байна:Үүнд:

    1. Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай уусмалаар гараа ариутгах
    2. Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах
    3. Вирус бие махбодод орохоос сэргийлж, аль болох нүүрэндээ хүрэхгүй байх
    4. Бусдаас нэг метрийн зай барих
    5. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл гэртээ байх зэрэг багтжээ
    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ