Кремлийн ордонд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ

2020-03-27

Кремлийн ордонд ажилладаг албан хаагч коронавирусын халдвар авсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков мэдээлсэн байна.

Тэрээр “Одоогоор батлагдсан нэг тохиолдол байна. Хоёр дахь тохиолдлын хувьд сэжигтэй байгаа боловч албан ёсоор батлагдаагүй. Вирусыг цааш тархахаас урьдчилан сэргийлэх тандалт судалгааны ажил хийгдэж байна” гэжээ.

Мөн түүний мэдээлснээр Ерөнхийлөгч Владимир Путин халдвар авсан хүнтэй ойр харилцаагүй байна.
Песков “Ерөнхийлөгч зогсолтгүй ажиллаж байна. Ордонд халдварын тохиолдол гарсан нь цаашид Ерөнхийлөгчтэй нэг арга хэмжээнд оролцох хүн бүрийг урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээнд хамруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байна” гэжээ.
Одоогийн байдлаар ОХУ-д халдварын нийт 1,036 тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ