• Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрдэнэчимэгийн гомдлоор Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорилоо

    УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрдэнэчимэгийг айлган сүрдүүлэх замаар 50 сая төгрөг авсан хэргээр “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын хүний төлөө намын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

    Энэхүү хэргээр түүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас хоёр удаа шүүхэд хүргүүлж байсан ч шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзэж байсан.

    Тэгвэл прокурорын байгууллагаас гурав дахь удаагаа шүүхэд хорих санал хүргүүлснээр өнөөдөр цагдан хорих тухай шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорихоор болсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ