• У.Хүрэлсүх: Одоогоор манай улсад сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй, Засгийн газар огцрохгүй

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгын  уриалгад багтсан зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

    У.Хүрэлсүх “Төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийж бүтээн байгуулалтын ажлыг зогсоовол ажлын байр буурах үр дүн гарна.

    Сонгуулийн тухайд халдварын дэгдэлт гарсан БНСУ сонгуулиа хойшлуулах талаар яриагүй байна. Одоогоор манай улсад сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй байна. Цагийн байдал өөрчлөгдөөд бидний тооцоолж байснаас өөр нөхцөл үүсвэл асуудлыг авч хэлэлцэнэ.

    Гэхдээ Ерөнхийлөгчийн саналд хүндэтгэлтэй хандаж, судалж үзнэ.

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар огцрох эсэх талаар байр суурь илэрхийлэгдэж байна. Үүнд хариулт өгье. Засгийн газар огцрохгүй, бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдах хуулиуд гарна. УИХ хууль баталбал Засгийн газар хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ