• Гуттериш Их-20-ийн удирдагчдыг цар тахлын эсрэг “Дайны үеийн төлөвлөгөө” боловсруулахыг шаардлаа

    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Их-20-ийн бүлгийн удирдагчдын онлайн хуралд үг хэлэхдээ, Их 20-ийн удирдагчдыг цар тахлын эсрэг “Дайны үеийн төлөвлөгөө” боловсруулж , цар тахлын эсрэг зохицуулалттай арга хэмжээ авч, хөгжиж буй орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлэхийг шаардсан байна.

    Гутерриш “Хүн төрөлхтөн яг одоо цар тахлын эсрэг тэмцэж байна, гэхдээ ялагдсаар л байна. Шинэ коронавирусийн халдвар авсан эхний 100 мянган тохиолдол нь гурван сарын дотор гарч, хоёр дахь халдвар авсан 100 мянган тохиолдол нь 12 өдрийн дотор гарч, гурав дахь халдвар авсан 100 мянган тохиолдол нь 4 өдрийн дотор гарч, дөрөв дэх 100 мянган тохиолдол нь нэг хагас өдрийн дотор л гарсан байна” гэжээ.

    Гутерриш Их 20-ийн бүлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах механизм боловсруулж, зохицуулалттай арга хэмжээ авч, хөгжиж буй орнуудад өргөн цар хүрээтэй туслалцаа үзүүлж, хариу арга хэмжээ авах чадварыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

    Тэрбээр цар тахлын дэгдэлтийг аль болох богино хугацаанд зогсоохыг нийтлэг стратеги болгох ёстой гэж хэлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ