• С.Чинзориг:Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд НДШ-ийн чөлөөлөлтөд адилхан хамрагдана

    2020-03-27

    ЗАЛРУУЛГА:Хувиараа хөдөлмөр эрхэлхэд иргэд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөгдөх болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

    Засгийн газраас эдийн засгаа дэмжих зорилгоор нийт долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх болохыг мэдээлсэн. Үүнд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн аравдугаар сарын 1-нийг хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж,тэглэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ шийдвэрт хувиараа хөдөлмөр эрхэлдэг 180,000 орчим иргэд хамрагдахгүй болохыг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хуралдааны дараа өгсөн юм.

    Харин Засгийн газрын шийдвэрийг танилцуулсны дараа тус асуудлыг нэмэлтээр авч хэлэлцэн, 60 тэрбум төгрөгийн төсвийг нэмж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 180,000 орчим иргэдийг мөн адил хамруулахаар болжээ.

    Ийнхүү нийт 38 мянган ажил олгогч аж ахуй нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд чөлөөлөгдөхөд нийт 860 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ.

    Мөн үйл ажиллагаа нь хүндэрсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт 200,000 төгрөг сар бүр олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар “Хувийн байгууллагууд НДШ-ээ төлж байгаа учраас тэр бүх мэдээллэл мэдээллийн санд орсон байгаа. Тэр мэдээллийн сан дээр үндэслэж энэ мөнгийг олгоно” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ