УИХ-ын гишүүн Л.Болд: Хоёр дахь шинжилгээ сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье

УИХ-ын гишүүн Л.Болд ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад байгаа. Тэрбээр өнгөрсөн 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн.

Тэгвэл өнөөдөр сошиалаар түүний шинжилгээний хоёр дахь хариу эерэг гарсан. Эхнэрээс нь мөн коронавирусийн халдвар илэрсэн гэж тухай бичээд байсан юм.

ҮүндЛ.Болд гишүүн өөрийн твиттерээр дамжуулж хариу өгсөн. “Хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье. Уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана. Энэ хариуцлагатай үед ядаж сэтгүүлч нар мэргэжлийн ёс зүйтэй баймаар байна. Өглөө бүр албан хэвлэлийн бага хурлаасаа мэдээлэл авах хэрэгтэй” гэж анхааруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ