• Сингапурт бусадтай 1 метрээс ойр суусан эсвэл зогссон хүнийг хатуу шийтгэх журам хэрэгжиж байна

    Сингапур улс нь хатуу хуультай, түүнийгээ ягштал мөрдөж чаддагаараа дэлхийд алдартай. Энэ хот улс шинэ коронавирусийн тахалтай тэмцэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаа гэж олон улсад магтагдсаар байна.

    Энэ удаа Сингапурын засгийн газар өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 30 хүртэл хэрэгжих хатуу журмыг мөрдөж эхэлжээ. Энэ нь “social distancing” буюу олон нийтийн газарт бусдаас зайтай биеэ авч явах зарчим аж.

    COVID-19 халдварыг сааруулах зорилготой энэ журмын дагуу олон нийтийн газарт бусдаас 1 метр хүрэхгүй зайтай суусан, дугаарлаж зогсохдоо мөн 1 метрээс илүү ойр зогссон хүн шийтгэл хүлээнэ.

    Шийтгэл нь 10,000 сингапур долларын ($6,990) торгууль, эсвэл зургаан сар хорих шийтгэл, эсвэл дээрх хоёр шийтгэлийг хослуулан оноож болох гэнэ.

    Дэлхийн олон оронд бүх нийтийг хамарсан хөл хорионы дэглэм тогтоож байгаа бол Сингапурт ийм арга хэрэглэхгүй байна. Тус хот улсад өнөөдрийн байдлаар 683 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас бараад байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ