• Зургаан сарын хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлэх дараахь 7 төрлийн арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг зарцуулна

    2020-03-27

    Монгол улсын Ерөнхий сайд ард иргэддээ хандан мэдээлэл хийж байна.Засгийн газрын хуралданаар коронавирусын улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж дараахь шийдвэрүүдийг гаргажээ.

    1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацааны  ААН,компаниудын  НДШ-ийг бүрэн тэглэлээ.
    2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх 6 сарын хугацаанд  иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй
    3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл  1.5 тэрбум төгрөгөөс доош  орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй
    4. Дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл гурван сарын хугацаанд 18 насны хүүхдэд сар бүр олгодог 20,000 төгрөг дээр нэмж 10,000 төгрөгөөр нэмж олгоно
    5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдад 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар даана.
    6. Үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалсан ААН, хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200,000 мянган төгрөгийн мөнгөн тусламж  олгоно
    7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.
    Дээр дурьдсан арга хэмжээнүүдийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхэд 5.1 их наяд төгрөг зарцуулна гэлээ.

    Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн 201 улсад коронавирусын халдвар бүртгэгдээд буй энэ үед:

    • Нэгдүгээрт,Монгол хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах,
    • Хоёрдугаарт,улсынхаа дэийн засгийг тогтвортой байлгах гэсэн хоёр чиглэлээр анхаарч ажиллаж байна.

    Эдийн засгийг дэмжих зорилгоор Сангийн яамд холбогдох үүрэг чиглэлийг өгч, хүндэрсэн үед улс орны эдийн засгийг хэрхэн давж гарах төлөвлөгөөг боловсруулахыг Засгийн газраас үүрэг болгосон” гэв.
    Коронавирусээс урьдчилан сэргийлэхээр өмнө нь 17 тэрбум төгрөг Улсын нөөц сангаас гаргасан бол нүн дээр нэмж, нэн шаардлагатай 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөн адил шийдвэрлэжээ.

    Шууд үзэх:

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ