Шатахууны импорт 12.8 хувиар буурч, хүнсний импорт 2.6 хувиар өсчээ

2020-03-27

Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 27-ны байдлаар өнгөрсөн оныхоос 11% буюу 140.7  сая ам.доллароор бага импорт хийжээ.

Хамгийн их буурсан нь суудлын автомашины импорт байгаа бөгөөд нийт 27.2 хувиар буурсан байна. Тодруулбал,2020 он гарснаас хойш энэ хугацаанд нийт 13,733 суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,126 ширхэгээр буурсан үзүүлэлттэй байна.

Харин ачааны автомашины импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар нэмэгджээ.

Үүнээ гадна:

  • Хүнсний импорт өмнөх оны мөн үеэс 2.6 сая ам.доллар буюу 2.2 хувиар өссөн
  • Шатахууны импорт өмнөх оны мөн үеэс 115 мянган тонн буюу 12,8 хувиар буурсан
  • Эрдэс бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 21.5 сая ам.доллар буюу 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Монгол улс он гарснаас хойш нийт 9195.6 мянган ширхэг амны хаалтыг импортолжээ.

Эх сурвалж:Гаалийн ерөнхий газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ