Хиаман дотроос нь бээлий гарч ирсэн “Монвурст” ХХК-д зөрчлийн хуулиар торгууль ногдуулжээ

2020-03-27

Хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Монвурст” ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулхаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Эх сурвалж:НМХГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ