Д.Нямхүү:Өвчтөнүүдийн биеийн байдал тогтуухан,сайн байна

2020-03-27

Сэжигтэй болон батлагдсан тохиолдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

“Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 96 хүнд коронавирус илрээгүй. Тандалтаар цуглуулсан 28 сорьцонд ман коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 71 хүнд коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг ээлж дараатай шинжилгээнд оруулж, одоо Токио-Улаанбаатарын 100 гаруй улсын хүмүүсийг шинжилгээнд оруулж байна.

Гуравдугаар сарын 25-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д хоёр,Сэлэнгэ,Дарханд тус тус хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарласан.

Өвчтөнүүдийн биеийн байдал тогтуухан,сайн байна” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ