• Эрдэмтэд COVID-19 нь цэвэрлэх байгууламжийн өтгөнөөр дамжих боломжтойг анхааруулжээ

    2020-03-27

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байна.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусын цар тахал эрчимтэй явагдаж, өвчилсөн хүн хагас саяыг давж, нас барагсад 200,000 давсан байна.

    Эхний 100,00 тохиолдол хоёр сарын хугацаанд бүртгэгдсэн бол сүүлийн хоёрхон хоногт 100,000-аар нэмэгдлээ. Ялангуяа эрүүл мэндийн салбар сул хөгжсөн,ядуу буурай улсуудад нэн даруй тусламж үзүүлэхгүй бол бусад бүх улсад эрсдэл үүснэ. Ядуу буурай улс орнуудад НҮБ-аас хоёр тэрбумын төсөвтэй тусламжийн ажлыг эхлүүлээд байна.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНХАУ-д гадаадаас импортлогдож орж ирсэн халдварын тоо 400 хүрсэн учраас тав дахь өдрөөс эхлэн агаарын хилээ хаах арга хэмжээг авч байна.

    Нидерланд улсын эрүүл мэндимйн судлаачид цэвэрлэх байгууламжаас коронавирус илэрснийг тогтоосон байна. Агаар дуслын замаас гадна өтгөнийн замаар дамжих магадлал өндөр байгааг анхааруулсан байна” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ