• “Их 20”-ийн удирдагчид дэлхийн эдийн засагт таван их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ

    2020-03-27

    Өчигдөр болж өнгөрсөн “Их 20”-ийн бүлгийн удирдагчдын цахим хурлаар коронавирусын эсрэг нэгдэн тэмцэж,тахлыг таслан зогсоохоо мөн дэлхий эдийн засгийг дэмжих зорилгоор нийт таван их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг дэлхийн эдийн засагт оруулахаа мэдэгджээ.

    Цахим хуралдаанаас гарсан албаны шийдвэрт “Коронавирусын тархалтын эсрэг тэргүүлэн тэмцэж буй ДЭМБ-д бүх талаар туслалцаа үзүүлнэ. Ингэхдээ цаг тухайд нь ил тод мэдээллийг хүргэж, тархвар судлалын болон эмнэлзүйн шинэ ололт амжилтаа солилцох,дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах болно. Мөн дөрөвдүгээр сард Их-20-ийн эрүүл мэндийн сайд нарын нэгдсэн цахим хуралдааныг зохион байгуулж,туршлага солилцоно” гэжээ.

    Мөн коронавирусын цар тахлын нөлөөг багасгах зорилгоор дэлхийн эдийн засагт нийт таван их наяд ам.долларын хөрөнгө оруулахаа амлаад байна.

    Тус мэдэгдэлд дурьдсанаар “Их-20″-ийн удирдагчид тахлаас бий болж буй эдийн засаг болон нийгмийн хохирлыг багасгах,дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээх,зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийж, бодлогын хэмжээнд бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ амлаж байна” гэжээ.

    Эх сурвалж:Xinhua news

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ