Улс улсын хүмүүс итгэл найдварын бэлэг тэмдэг болгож цонхоо зүрх,солонго,цэцгээр чимэглэж байна

2020-03-27

Коронавирусын өвчлөлийн улмаас дэлхийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд оржээ.

Тийм боловч улс улсын хүмүүс бие биедээ,коронавирусын эсрэг тэмцэж байгаа эмч,сувилагч,алба хаагчдад урам зориг өгөх зорилгоор цонхоо төрөл бүрийн зүрх,цэцэг,өөрсдийн зурсан зургаар чимэглэж,түүгээрээ сошиал орчин давалгаалж эхэлжээ.

АНУ,Их Британи,Канад,Норвеги зэрэг улсын иргэд цонхоо солонгын долоон өнгөөр, өнгө өнгийн зүрхэн наамлаар чимэглэж эхэлжээ.

Тэдний зарим нь хөрш,гудамжаар яваа хүмүүст итгэл найдвар өгөхөөр оролцож байгаа бол зарим нь коронавирусын эсрэг тэмцэж буй нийт алба хаагчдад “Бид бүгд хамт шүү” гэсэн урам зориг өгөхөөр оролцож байгаа гэлээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ