• АНУ-д эрчимт эмчилгээнийхээ ороо нэмэхгүй бол 80,000 хүн нас барна

    2020-03-27

    Дөрөвдүгээр сарын эхний долоо хоног гэхэд АНУ-дахь эмнэлгийн багтаамж дээд хэмжээндээ хүрч,улмаас нас баралт 80,000-д хүрч болзошгүйг Вашингтоны Анагаах ухааны их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн хэмжилзүйн хүрээлэнгийн эрдэмтэд анхааруулжээ.

    Одоогоор АНУ-д коронавирусын улмаас нас барагсдын тоо 1,000 давсан байгаа юм . Мөн нийт халдвар авагсдын тоо 81,321-т хүрсэн нь дэлхийн бусад улсад бүртгэгдсэн халдварын тооноос давжээ.

    Судалгаанд халдвар авж эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж буй хүмүүс, нас баралт хоорондын хугацаа, өвчтөнүүдийн нас,хүйс,хууч өвчинтэй эсэх болон улсын хэмжээнд нийт хэдэн эрчимт эмчилгээний ор,амьсгалын аппарат байдаг зэргийг  багтаан тооцсон байна.

    Ингэхээд дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоног гэхэд эрчимт эмчилгээний ор,амьсгалын аппарат хоёул хүрэлцэхгүй болсон байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

    Тус хүрээлэнгийн захирал Кристофер Муррэй “Хүмүүс хорио цээрийн дэглэмийг сахих нь багасах тусам цар тахал улам хурдтай газар авах болно. Бидний судалгаа АНУ-д ирэх долоо хоногуудад бий болох нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар эрүүл мэндийн байгууллагын  удирдагч нарт сэдэл өгнө гэж найдаж байна” гэжээ.

    Урьдчилсан тооцооллоор ирэх дөрвөн сарын хугацаанд АНУ-д нийт 81 мянга орчим хүн нас барна гэж тооцоолжээ. Зарим хүчин зүйлийг нэмж тооцон үзвэл энэ тоо 38,000-160,000 хооронд хэлбэлэх боломжтой гэнэ.

    Дүгнэлтэнд АНУ-ын 41 муж улс эрчимт эчилгээнийхээ ороо нэн даруй нэмэгдүүлэх, тэр дундаа 12 муж нь орныхоо тоог даруй 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ