• Дэлхий даяар COVID-19-өөр өвчлөгсдийн тоо хагас сая давлаа

    2020-03-27

    АНУ-д илэрсэн халдварын тоо дэлхийн бусад бүх улс орнуудад бүртгэгдсэн нийт халдварыг давлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 15,541 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 81,836-д хүрчээ.

    БНХАУ-ын хувьд өнөөдрийн байдлаар нийт 81,835 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Итали улсын хувьд коронвирусын халдвар авагсад нь 80,589-т хүрснээр, дэлхийд халдварын тархцаараа гуравдугаарт бичигдэж байна. Итали улсын хувьд нэг өдрийн дотор 6,203 тохиолдол шинээр бүртгэгджээ.

    Шинээр халдвар авагсад нь маш хурдацтай нэмэгдэж байгаа нь нөхцөл байдлыг хурдан өөрчлөгдөхөд хүргэж байна.

    Дэлхий даяар нийт халдвар авсан хүмүүсийн тоо хагас саяд буюу 529,614-т хүрлээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ