• Коронавирусын өвчтөнүүд нь нас барсны улмаас 20 орчим насны сувилагч эмэгтэй амиа хорложээ

    2020-03-26

    Лондон хотын коронавирусын өвчтөнүүдийг хүлээн авч байгаа гол эмнэлгийн сувилагч ажлын байран дээрээ амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.

    20 орчим насны залуухан сувилагч эмэгтэй Лондон хотын байршилтай King’s College эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ажилладаг байжээ. Гуравдугаар сарын 23-ны өдрийн оройн 17:36 минутад эмнэлгийн ажилтнууд бөөнөөрөө цугларахад ганцхан тэр эмэгтэй ирээгүй байна.

    Түүний ажиллаж байсан эрчимт эмчилгээний тасагт коронавирусын улмаас найман хүн нас баржээ.

    Тус хотод коронавирусын эсрэг тэмцэлд тэтгэвэр гарсан эмч,сувилагч нар сайн дураараа ирэн ажиллаж байна. Тэдний нэг нь 62 настай Ник Мадж бөгөөд хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан эмч юм.Тэрээр “Би хэдий 62 настай боловч ямар нэгэн суурь өвчингүй. Тийм ч учраас гэртээ нуугдахаас илүүтэйгээр хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллаж байгаад коронавирус туссан нь дээр” гэжээ.

    Их Британид өнөөдрийн байдлаар нийт 422 хүн коронавирусын улмаас амь насаа алдаад байна.

    Эх сурвалж:www.dailymail.co.uk

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Харамсалтай  юмаа  залуухан  охин  олон  үхэл  хараад  айж  цочирдсон  байх  даа  хөөрхий.Яанадаа  энэ  гайтай  корона  хурдан  устаж  Хүн  төрөлхтнийг  минь  амраагаасай  билээ.Сайхан  цаг  ирнээ.Дэлхий  ниитээрээ  санаа  хүч  нэгтэй  харилцан  сэтгэл  зүрхтэй  тэмцэхэд  болноо.

    Холбоотой мэдээ