• Шинж тэмдэггүй хүмүүс шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй адил хэмжээгээр халдвар тараадаг

    2020-03-26
    Коронавирусын халдвар авсан боловч ямар нэгэн шинж тэмдэг үзүүлээгүй хүмүүс шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй ижил тооны вирус тээж, тэр хэмжээгээрээ адилхан бусдад халдаах боломжтой болохыг Италийн эрдэмтэд тогтоожээ.
    Италид өнөөдрийн байдлаар шинээр 683 нас баралт, 5,210 тохиолдол бүртгэгдээд байна.

    Нэгдүгээр сарын 14-нөөс гуравдугаар сарын наймны хооронд Итали улсад лабораторийн шинжилгээгээр халдвартай гэдэг нь тогтоогдсон нийт 5,830 тохиолдлыг судалгаанд хамруулсан байна. Эдгээр хүмүүсийн талаас илүү хувь нь 50-аас доош насныхан байжээ.

    Мөн 5,830 тохиолдлын 16 хувь эмнэлгийн ажилтан байсан бол 47 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 16 хувь нь эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна.

    Уханийн эрдэмтдийн халдвар тархаж эхэлсэн арванхоёрдугаар сараас хойш хоёрдугаар саруудын хооронд өвчилсөн 26 мянган хүнд хийсэн судалгаагаар нийт халдвар авагсдын 60 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй нь тогтоогджээ.
    Мөн Итали улсад 380 өвчтөнд хийсэн тандалт судалгаагаар нийт 68 тохиолдолд нь шинж тэмдэг илрээгүй байна.
    Италийн эрдэмтэд судалгаагаа “Хоолойн арчдасаас авсан дээжинд шинж тэмдэг илэрсэн болон илрээгүй хүмүүсийн хувьд вирусынх нь тоо ялгаагүй байсан.
    Вирусын тоо ялгаагүй гэдэг нь хоёул адилхан хэмжээнд бусдад халдаах боломжтой юм” хэмээн дүгнэжээ.
    Эх сурвалж:South China morning post

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ