• Ж.Батзандан:ШИНЭ намын зүгээс сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа

    2020-03-26

    Монгол улсын Ерөнхийлөгчийн “сонгуулийг хойшлуулая” гэх уриалгын дэмжиж буйгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан илэрхийлэв.

    Тэрбээр “Коронавирустэй холбоотойгоор Олимп,Европын хөлбөмбөгийн тэмцээнийг хойшлуулж, зарим улс орнууд цэргийн эдийн засгийн тогтолцоо руу шилжсэн байна. ШИНЭ намын зөвлөлөөс ААН-үүдээ дампуурлаас гаргах,эдийн засгаа дэмжих хөтөлбөрийг батлахыг Засгийн газар,УИХ-д шаардлага хүргүүүлсэн.

    МУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уриалга гаргасан. Хамгийн чухал зургадугаар сарын 24-нд болох сонгуулийг хойшлуулах санал дэвшүүлсэн байгаа. Сонгуулийн тухай хуулиар намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж,бүх хурлууд цахим хэлбэрээр явсан. Улс төрийн намууд, нэр дэвшигчид иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулах шаардлагатай байгаа боловч иргэдтэй уулзах боломжгүй байна.

    Иргэдтэйгээ уулзахгүйгээр,хөтөлбөрөө танилцуулахгүйгээр сонгууль хийнэ гэдэг ойлголт байх боломжгүй.

    Сонгуулийг нэр төр төдий хийх нь буруу гэж бид харж байгаа. УИХ хуралдаж хойшлуулах нь зүйтэй гэсэн саналыг ШИНЭ нам дэмжиж байгаа” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ