• О.Баасанхүү:ЖДҮ,гэмт хэрэг,авилгад холбогдсон хүмүүс л сонгуулийг хойшлуулах сонирхолтой байна

    2020-03-26

    Монгол улсын Ерөнхийлөгчийн “сонгуулийг хойшлуулъя” гэх уриалгын талаар өөрийн байр сууриа УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлжээ.

    О.Баасанхүү “Сонгуулийг хойшлуулах нь Ерөнхийлөгчид л ашигтай, өөр хэнд ч ашиггүй. ҮАБЗ-ийн дэргэд нэг нэгж байгуулах замаар дарангуйллыг тогтоох үндсийг тавих гэж байгаа нь 100 хувь үнэн. Ард иргэдийн зүгээс мөрийн хөтөлбөрийг хараад дургүйцэж, сонгуулийг яагаад хойшлуулах вэ гээд Ерөнхийлөгчийнхөө утсыг өгөөч гэж байна. Магадгүй коронавирус нь илүү тархаад, ард түмнийхээ эрүүл мэндийг бодоод хойшлуулая гэвэл энэ хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Тэрнээс биш хяналтаа алдаагүй үедээ сонгуулийг хойшлуулна гэвэл энэ бол утгагүй зүйл. УИХ-ын сонгууль нь Гамшгийн тухай хуулиар нийтийг хамарсан өвчин зовлон,дайн байлдаан,сонгууль явах нөхцөл бүрдээгүй гэдэг нь тогтоогдсон бол сонгууль хойшлоно. Өнөөдөр онц байдал зарлаагүй байна.

    Монгол улсын Ерөнхийлөгч үнэхээр л хүнд байгаа гэж ойлгож байгаа бол онц байдал зарлах тогтоолоо өргөх барьж, УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй.

    Ахмадууд маань энэ хүнийг чинь хүндэлж,биширч Монгол ялж байгаа гээд харж л байгаа. Гэтэл энэ хүн бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстой.

    Олимпод оролцох тамирчин байхгүй учраас хойшилсон. Тэрэн шиг сонгуульд оролцох иргэнгүй болчихвол хойшлуулах хэрэгтэй. Тэрнээс биш эдийн засгаа аврая гэж байгаа бол ЖДҮ-чин биш хүмүүсээр төрөө байгуул гэж хэлмээр байна.

    Сонгуулийг хойшлуулах сонирхолтой хүмүүс бол ЖДҮ,гэмт хэрэг,авилгад холбогдсон хүмүүс байна.

    Нэг өдөр ч гэсэн төрийн ордондоо байя гэсэн хүмүүст хэрэгтэй.

    Харин ард түмнээ бодсон бол сонгуулиа наашлуулаад,шинэ парламентаа гаргаж ирээд явах хэрэгтэй.

    Өнөөдөр эдийн засгийг аврах ямар ч тогтоолын төсөл өргөн бариагүй, ямар ч онц байдал зарлаагүй мөртлөө ард түмнийг бужигнуулдаг иймэрхүү явуургүй байхаа болиоч ээ.

    Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн байсан,одоо гишүүн хүмүүс бүх юмаа мэдэж байгаа. Тийм байж ард түмнээ битгий талцуулаад,стресстүүлээд байгаач гэж хэлмээр байна” гэлээ.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ