• УОК:Цаашид нэг өрөөнд нэг л хүнийг байршуулна

    2020-03-26

    Улсын онцгой комиссын хуралдаанаас гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг нэг өрөөнд нэг хүнийг тусгаарлахаар шийдвэрлэлээ.

    Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Нэг нь нөгөөдөө халдаах эрсдэлийн үнэлгээг хийхэд тусгаарлагдаж байгаа хүмүүс хоорондоо халдаах эрсдэл өндөр байгаа гэсэн дүгнэлт гарсан.

    Тиймээс тусгаарлах байранд цаашид нэг өрөөнд нэг хүнийг тусгаарлана.

    750 иргэнийг хүлээж авахаар 750 өрөө хэрэгтэй болно.

    Нэг өрөөнд нэг хувилбараар явбал зочид буудал бусад газруудыг дайчилгааны хуульд заасны дагуу дайчилж ажиллах шаардлагатай болно.

    Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний хувьд өрөөндөө хоёулаа байсныг хоёуланг нь ХӨСҮТ-д шилжүүлсэн. Хотын төвд байлгахад эрсдэлтэй учраас хотын төвөөс гадагшаа гарах асуудлыг ярьсан. Хотын гадна хамгийн дээд тал нь 60-70 өрөө бололцоотой байна” гэв.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ