• Т.Бадрал:1000 орчим иргэний тусгаарлагдах хугацааг дахин долоо хоногоор сунгалаа

    2020-03-26

    Улсын онцгой комиссын 14 дэх удаагийн хурлаас гарсан шийдвэрийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ.

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал “ЭМЯ-наас тусгаарлах хугацааг хамгийн багадаа 21, дээд тал нь 28 хоног болгох саналыг ирүүлсэн.

    Сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн 1000 орчим иргэдийн тусгаарлах хугацааг дахин долоо хоногоор сунгасан.

    Нууц үе нь 5.5-19 хоног байгаа гэсэн судалгааны дүнг үндэслэж ийнхүү шийдвэрлэсэн.

    Мөн нислэгийн хугацаанд тодорхой өөрчлөлт орохоор боллоо. Өмнөх нислэгүүдээр ирсэн 14 хоног тусгаарлагдсан хүмүүсийн хугацаа энэ бүтэнсайнд дуусах ёстой байсан боловч энэ байрууддаа дараагийнхаа нисч ирэх хүмүүсийг байршуулах шаардлагатай болж байна.

    Ийм учраас хоёр нислэгийг эхний ээлжинд авахаар боллоо.

    Онгоцоор ирж буй иргэд нэмж 350 мянган төгрөг шилжүүлж, нийт нэг сая тавин мянган төгрөгийг тушаах хэрэгтэй болж байна.

    Бидний хувьд эрсдэлийг маш бага төвшинд аваачих ёстой” гэлээ.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ