• Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хэрэг шийдэгдтэл М.Энхболд нартай уулзахыг хоригложээ

    НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуйг батлан даалтад гаргасан. Түүний хамт хэрэгт яллагдагчаар татагдсан А.Ганбаатарыг ч суллажээ. Ц.Сандуйд, А.Ганбаатар нарт өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд шүүхээс ял оноосон ч энэ сарын 24-нд болсон Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан билээ. 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ