• Роналду “ПСЖ” эсвэл Манчестер Юнайтед руу явна

    Италийн “Ювентус” клубын довтлогч Криштиану Роналду багаа орхихыг хүсч байна гэж Diario Gol мэдээлэв.

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар португал залуу францын “ПСЖ” эсвэл Английн “Манчестер Юнайтед” руу явах боломжтой аж. Үүний зэрэгцээ Британи болон Францын клубын аль аль нь Роналдуд санал тавьсан байна. Гэсэн хэдий ч тэрээр зөвхөн клуб нь Аваргуудын лигт тоглох эрхээ авсан тохиолдолд л тэр 2003-2009 онд тоглож байсан “Манчестер Юнайтед” руу буцах аж.

    Роналду өнгөрсөн оны зун “Ювентус”-ын бүрэлдэхүүнд багтсан. Түүний шилжүүлгийн хэмжээ 117 сая евро байжээ. Түүний Турины клубтай байгуулсан гэрээ 2022 оны 6-р сарын эцэс хүртэл хүчинтэй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ