• Т.Бадрал:Иргэдийг шинжилгээ өгсөн бичгийг нь үндэслэж онгоцонд суулгана

    2020-03-26

    Сөүл,Токио дахь 750 монгол иргэнээ дөрөвдүгээр сарын 2,3,4-ний өдөр тусгай нислэгээр авчрахаар болсон. Өмнө нь 930 орчим иргэнийг авчирсан таван удаагийн тусгай нислэгт зөвхөн шинж тэмдэггүй хүмүүсийг суулгасан. Тэгвэл энэ удаагийн нислэгт суух иргэдэд ерөнхий гурван шаардлага тавьж байгаа талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал танилцууллаа.

    • Нэгдүгээрт, одоо ирж буй иргэд 14 биш 21 хоног тусгаарлагдах учраас хувийн ажлаа зохицуулсан байх хэрэгтэй.
    • Хоёрдугаарт, 21 хоногийн тусгаарлагдах мөнгөө тушаасан байх ёстой.
    • Гуравдугаарт, онгоцонд суухаас өмнө заавал шинжилгээнд хамрагдах ёстой гэлээ.

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Дараагийн нислэгээр ирэх иргэд заавал ч үгүй шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Шинжилгээ өгсөн бичгийг болон биеийн байдлыг үндэслэж онгоцонд суулгана” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ