• УОК:Сөүл,Токио руу хийх гурван удаагийн нислэгээр 750 иргэнээ эх оронд нь авч ирэхээр боллоо

    2020-03-26

    Дөрөвдүгээр сарын 2,3,4-нд үйлдэгдэх гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 750 монгол иргэнээ татаж авахаар болсон тухай ОБЕГ-ын дарга,хурандаа Т.Бадрал мэдээллээ.

    Тодруулбал,

    • Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 08:00 цагт Сөүл рү
    • Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн шөнийн 01:30 цагт Токио руу
    • Дөрөвдүгээр сарын 4-ний өглөөний 08:30 цагт Сөүл рүү тус тус тусгай үүргийн онгоц хөөрөх юм байна.

    Нийт эх орондоо ирэхээр 4805 иргэн хүсэлтээ тавьснаас тал хувь нь БНСУ-ын Сөүл хотоос ирэхээр байна.

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал ” Дэлхийн 100 гаруй улс иргэдээ татаж авч байна. Олон удаа хуралдаж, судалгаа хийсний эцэст дахин гурван нислэгээр 750 иргэнээ татаж авахаар боллоо. Европын орнуудаас мөн олон иргэд хүсэлт тавьсан боловч бүгдийг нь авах боломжгүй. Өмнөх нислэгээр ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн учраас аль болох эрсдэлээ бага байхаар тооцож байна” гэлээ.

    Үүнээс гадна БНСУ өөрийн 200 иргэнээ Монгол улсаас татан авахаар болжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ