• Путин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгыг хойшлуулав

    Оросын ерөнхийлөгчийн сайтад гаргасан албан мэдэгдэлд, Оросын ерөнхийлөгч Путин мөн өдөр зарлигт гарын үсэг зурж, үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бүх иргэдийн санал асуулгыг хойшлуулах тухай шийдвэр гаргасан тухай бичжээ.

    Путин телевизээр үг хэлж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг баталгаажуулахыг онцлов. Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас 4-р сарын 22-нд болох үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бүх иргэдийн санал асуулгыг хойшлуулах шаардлагатай хэмээн тэрээр үзэж байна. Цар тахлын байдлыг ерөнхийд нь дүгнэж, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг бодолцсоны үндсэнд санал хураалтын хугацааг тогтооно гэв.

    Орос улсад өнөөгийн хэрэгжүүлж буй Үндсэн хуулийг 1993 онд баталсан юм. Энэ оны 1-р сарын 15-нд Путин Төрийн Думын дээд доод танхимд улс орны байдлын тухай тайлагнахдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгосон юм.

    Оросын хэвлэлийн мэдээлснээр, энэ төсөлд үндсэн хуулийн тогтолцоо ба иргэдийн хүний эрхийн чухал чанарыг онцолж, Думын эрхийг өргөжүүлэх, иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зэрэг агуулга багтаж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ