• Ц.Сандуйг батлан даалтад гаргажээ

    Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй энэ сарын 24-ны өдөр батлан даалтад гарчээ.

    Өнгөрсөн аравдугаар сарын 31-нд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон ч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан.

    Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан аж. Тиймээс тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ өгсөнөөр энэ сарын 24-ны өдөр суллагджээ.

    Өнгөрсөн оны 10 дугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 4 жилийн хорих ял оноосон билээ.

    Ийнхүү Ц.Сандуйг батлан даалтад гаргасан ч А.Ганбаатар нь цагдан хоригдож байна. Мөн Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг МАН-ын гишүүнчлэлээс хассан билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ