• Зөвлөлт, оросын алдарт жүжигчин Инна Макарова 93 насандаа нас барав

    -ЗХУ-ын Ардын жүжигчин 93 настай байжээ-

    Зөвлөлт ба Оросын жүжигчин, ЗХУ-ын ардын жүжигчин Инна Макарова 94 насандаа таалал төгсөв. Энэ тухай жүжигчний охин Наталья Бондарчук Лхагва гарагт ТАСС-т мэдээлсэн байна.

    Наталья Бондарчук хэлэхдээ “Инна Владимировна нас барав” салах ёс хийх цаг, газар дараа нь тодорхой болно гэжээ.

    Инна Макарова 1926 оны 7-р сарын 28-нд Сибирийн нутаг Тайга хотод (одоо Кемерово муж) төрсөн. Тэрбээр Бүх холбоотын театр урлагийн их сургууль /ВГИК/-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.

    Тэрээр “Женитьба Бальзаминова”, “Девчата”, “Молодая гвардия”(1949 онд энэ кинонд тоглосон дүрээрээ Сталины шагнал хүртсэн) кинонд тоглосон.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ