• Хятад даяар халдвар авсан 40,000 орчим хүн ямар нэгэн шинж тэмдэггүй,бусдад тарааж байх боломжтой

    2020-03-26

    Халдварын голомт Ухань хот ирэх сарын 8-ны өдөр хөл хориог бүрмөсөн цуцалснаар Хятадад коронавирусын халдварын хоёр дахь давалгаа гарч болзошгүй гэж эрдэмтэд анхааруулж байна.

    Учир нь Хятадын Засгийн газраас гаргаж буй албаны мэдээлэлд шинж тэмдэггүй боловч халдвар авсан хүмүүсийг багтаан тооцохгүй байгаа ажээ.Шинж тэмдэггүй байх нь өвчлөлийг бууруулах үйл явцыг улам хүндрүүлдэг.

    Хятад улс даяар хамгийн багадаа 40,000 хүн шинж тэмдэггүй боловч халдварыг тарааж байх боломжтой

    Хятад улсын хувьд хавьтал болсон боловч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг нийт тохиолдлуудын тоонд оруулж тооцохгүй байгаа боловч South China Morning Post мэдээллийг агентлагаас мэдээлснээр дор хаяж 40,000 шинж тэмдэг илрээгүй боловч халдвартай хүмүүс байх боломжтой гэсэн тооцооллыг гаргаад байна.

    Одоогийн байдлаар Хятад улсад нийт 81,218 хүн халдвлаж, 3,281 хүн нас бараад буй. Харин Гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Уханьд нэг ч шинэ тохиодол бүртгэгдээгүй.

    Хятад улсад шинж тэмдэггүй боловч халдвар авсан хүмүүсийг ихэвчлэн хавьтлуудын судалгаагаар илрүүлж байгаа аж.

    Халдвар авсан хүний хавьтлуудыг судалж, тэдгээрийг хүмүүсийн шинжилгээ эерэг гарсан тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн,илрээгүй тусгаарлаж байгаа аж.

    Хэд хэдэн судалгаагаар шинж тэмдэггүй боловч халдвар авсан хүмүүсийн хувьд өөрөө ч мэдэлгүй халдварыг тархааж байх боломжтой гэж үзжээ:

    1. Жишээлбэл, Diamond Princess аялалын хөлөг онгоц дээр байсан халдвартай 104 хүнээс 33 хүнд дунджаанр 10 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Харин шинж тэмдэггүй явж байгаад хурдан хүндэрч байсан аж.
    2. Хятадын Чонгкинг хотод халдварласан хүмүүсийг оролцуулан хийсэн судалгаагаар нийт өвчтөнүүдийн 18 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
    3. Мөн Хонгконгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинж тэмдэг хамгийн бага илэрч буй үедээ хүнд хамгийн ихээр халдаадаг болохыг тогтоожээ.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • БОЛЖ БОЛЖ, энэ ер нь байгалийн шалгарал явагдаад байналда. Зөрүүд мэдэхий тэнэгүүд, бие доройнуудыг багасгах хороох шалгарал болтой. Манай эрх мэдэлтнүүд ард иргэдээсээ зөрүүдлээд мундаг өрөвч хүмүүс болох гэж улс төр хийж байж улс орноо сүйрүүлэх вий гэж л их санаа зовж бнда. Анх хилээ тас хаана гэснээрээ л байсан бол гаднаас өвчин орж ирэхгүй байлаа. Харин гадаадад бгаа иргэдээ тэнд нь элчин консулаараа дамжуулаад хямд байраар хэсэгтээ хангасан бол оновчтой болох бусуу

      • Яг үнэн байгаа байгаа газар нь боломжийн үнэтэй буудал аппартмент түрээслэж өгөөд үлдээх хэрэгтэй

    • tarnaa tarna ayultai bolgoomjoo sulruulj bolohgui, ochigdor anglid 21 nastai emegtei yamarch shinj temdeggui baisan hyn genet nas barsan, shinjilsen chin coronatai baisan shyy, ene er ni evropod tegeed l taralt ih bna, tenegteed mask zyyhgui, udirdagchid ni ovchtei l hyn zyyne geed soliorood ih tarj bnaa yanz ni, ter mergejiltengyyd ni tv-eer byyr uurlaad tegeed bna shdee ynen teneg

    Холбоотой мэдээ